Төрийн нууцын тухай хуулийн (Төрийн болон албаны нууцын тухай хууль) шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ талаар "Энэ хавар нийтийн болон хувийн эрх зүйн чиглэлээр УИХ-д 15 хуулийн төслийг өргөн барина. Хамгийн эхнийх нь Төрийн нууцын тухай хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Төрийн нууцыг ЗГ биш УИХ жагсаалтаар баталж мэддэг болно.
Албаны нууц гэдэг зүйлийг байхгүй болгоно. Нууц гэх халхавчаар авлига, албан тушаалын гэмт хэргүүд үйлдэгддэг, иргэдийн мэдэх, хяналт тавих эрхийг хязгаарладаг байсан явдлыг таслан зогсооно" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!