Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр зогсооно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

2026 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоохоор болжээ. Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурч байгаа энэ үед “Автотээврийн хэрэгслийн ангилал техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2025 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА тээвэрлэлтийг 2026 оны 03 сарын 15-ны өдрөөс 2026 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоохоор болжээ. Тухайн хугацаанаас бусад үед задрах боломжгүй ачаа тээвэрлэлтээ зохион байгуулах боломжтой. Дээрх хугацаанд стандартын хэрэгжилтийг хангуулах, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэлт хийж буй эсэхийг шалган тогтоох, зөрчлийг арилгуулах, авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор нийт улсын чанартай авто замын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулна. Стандартын шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.

Орон сууцны үнэ 10.2 хувиар өсжээ
Орон сууцны үнэ 10.2 хувиар өсжээ
 
ЕРӨНХИЙ САЙД: Хүүхэд гэмт хэрэгт холбогдвол хариуцлага хүлээхгүй тухай  ямар ч ойлголт байхгүй
ЕРӨНХИЙ САЙД: Хүүхэд гэмт хэрэгт холбогдвол хариуцлага хүлээхгүй тухай ямар ч ойлголт байхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!