Өсвөр насны охидууд нэгнийгээ хэрцгийгээр зодож, шалдлан, дараа нь хувцсыг өмсүүлж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Улмаар эл хэрэгт холбогдуулан хувийн болон улсын сургуулийн 8 хүүхдийг холбогдуулан шалгаж буй. Тэгвэл эл хэргийн олон нийтийн зүгээс үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн мэдээллийг нь хувийн хэрэг дээр нь бичдэг байх нийслэлээс гаргасан санаачилгатай холбоотой асуудлыг хөндөж эхлээд байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Хотын даргын орлогч А.Амартүвшин "ХЭҮК дээрэлхэлт үйлдэж байгаа хүүхдийн эрхийг яриад байгаа мөртлөө хохирогч болсон хүүхдийн эрхийг ярихгүй байна. Үнэхээр дампуурчихсан газар. Нийслэлээс үе тэнгийн дээрэлхэлт удаа дараа үйлдсэн хүүхдийн хувийн хэрэг дээр тэмдэглэл хийе гэхээр Боловсролын сайд нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!