Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.331 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11650, орон нутагт 2676 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 11-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 9 хүн, хөдөө орон нутагт 17 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5226 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3479, 5-9 насны 1837 хүүхэд, 15-19 насны 1779 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Хархорум хотод чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ
Хархорум хотод чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ
 
“Асуудал үүссэн сургуулиудын сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудыг харахад ажил, мэргэжилдээ эзэн болсон байдал нь эргэлзээтэй харагдаж байна“
“Асуудал үүссэн сургуулиудын сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудыг харахад ажил, мэргэжилдээ эзэн болсон байдал нь эргэлзээтэй харагдаж байна“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!