М.Нарантуяа-Нара: Хулгайд алдсан зарим зүйлээ олж авлаа. MacBook, гүйлтийн зам, Tineco хүртэл авсан байж

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Улсын их хурлын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт орсон хулгайчийг барьж, хулгайд алдсан зарим зүйлсийг нь олсон гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр М.Нарантуяа-Нара хулгайд алдсан зүйлсээ хүлээж авсан байна. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа, "Бид хоёр Зүүнхараагийн цагдаагийн хэлтэс дээр ирж алдагдсан эд зүйлсийнхээ олдсноос нь хүлээж аваад явж байна. Өөрсдийнхөө юмыг авалгүй дээ. "Өө бас энийг авсан байсан байна шүү дээ" гэсээр өөрсдөө ч анзаараагүй алдсан юмнууд бас гарлаа. Хэрэг цаашаа шалгагдаж хамтран үйлдсэн этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэнэ.

Хүн чинь хэрэг болоод хэрэглэх гээд юм аа хайхдаа л өө тэр бас алга байна гэж мэддэг юм билээ. Бас л хөөрхөн юмнууд авч явсан байжээ. Бүгдийг нь нэг бүрчлэн бичиж мэдэгдэнэ ч гэж юу байх вэ. Ямартаа ч Mongoltown.com-оос авчхаад нээж ч амжаагүй шахуу байсан MacBook Pro Chip5, генератор, гүйлтийн зам өөр зөндөө юмнуудаа олж авлаа. Бүр Tineco хүртэл авсан байж.

Цаг наргүй, түргэн шуурхай ажилласан Сэлэнгэ Аймгийн Мандал Сумын Цагдаагийн хэлтсийн цагдаа нартаа болон Эрүүгийн Цагдаагийн албан хаагчиддаа талархахаас яалтай билээ дээ" гэжээ.

Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна
Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна
 
ХӨСҮТ: Менингококкт халдварын 5 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барсан
ХӨСҮТ: Менингококкт халдварын 5 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барсан
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!