Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Боловсролын яам ажилдаа дүгнэлт хийж, хүүхдүүдтэй холбоотой асуудалд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооц

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Өсвөр насны охидууд нэгнийгээ хэрцгийгээр зодож, шалдлан, дараа нь хувцсыг өмсүүлж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Улмаар эл хэрэгт холбогдуулан хувийн болон улсын сургуулийн 8 хүүхдийг холбогдуулан шалгаж буй. Тэгвэл эл хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ЗГ-ын хуралдааны үеэр холбогдох сайд нарт үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, тэрбээр "БЯ ажилдаа дүгнэлт хийж, хүүхдүүдтэй холбоотой асуудалд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооц. Хариуцлага тооцож байна гээд хэдэн багш нартаа тохож болохгүй. Соёлын яам зүй бус үг хэллэг, гэмт хэрэгт уриалан дуудсан бүтээлд тавих хяналтаа чангатга" гэлээ.

Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг ЗГ дэмжлээ
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг ЗГ дэмжлээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.