Ч.Сайханбилэгийн оролцсон “Лхагвын тойм“ нэвтрүүлэг 20.30 цагаас NTV телевизээр цацагдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

Долоо хоног бүрийн лхагва гарагт "NTV" телевизээр үзэгчдэд хүрдэг "Лхагвын тойм" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тун сонирхолтой зочин оролцжээ. Тодруулбал, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг оролцож, яагаад Монгол Улсад ирэхгүй байгаа талаараа, мөн "Дубайн гэрээ" болон Х.Баттулга гацаасан гэх төмөр зам зэрэг эргэлзээтэй олон асуудлуудад тайлбар өгсөн байна.

Ч.Сайханбилэг нь 2019 онд Монгол Улсын хилээр гарснаас хойш эх орондоо ирээгүй байгаа билээ. "Лхагвын тойм" нэвтрүүлэг NTV телевиз, NTV цахим хуудсаар 20.30 цагаас үзэгчдэд хүрнэ.

Энэхүү ярилцлага нь Ч.Сайханбилэг 2019 онд хилээр гарснаас хойш өгч буй анхны ярилцлага нь бөгөөд Сэтгүүлч Г.Лхагвадорж АНУ-ын Лос-Анжелес хотоос бэлтгэсэн байна.

Сануулахад, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Шувуу" ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарын хүмүүсийг эрэн хайж буй талаар мэдэгдсэн бөгөөд олдохгүй байгаа талаар мэдээлж байсан юм.

УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
 
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!