Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Төрийн дээд цол, одон, медаль олгоно“ гэж 35 сая төгрөг залилсан этгээдэд 4.8 жилийн хорих ял оноожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Тодруулбал, нэр бүхий иргэн нь эмнэлгийн байгууллагын ажилчдад Төрийн дээд цол, одон, медаль болон бусад байгууллагын шагналыг гардуулна гэж 35 сая 970 мянган төгрөг залилсан хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил 8 сарын хорих ял шийтгэсэн байна. Иймд хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ФОТО: “Шилдэг хамгаалагч“-ийн шагналыг “Apes” багийн гишүүн Г.Дөлгөөн хүртлээ
ФОТО: “Шилдэг хамгаалагч“-ийн шагналыг “Apes” багийн гишүүн Г.Дөлгөөн хүртлээ
 
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.