Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Mongolz” шигшээ шатанд  “NAVI”-тай учраа таарлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд оролцох сүүлийн гурван баг өнгөрөгч шөнө тодорлоо. Энэ удаагийн тэмцээний шигшээ шатанд "NAVI", "FUT", "MOUZ", "Team Spirit", "The Mongolz", "Legacy", "Aurora", "Astralis" багууд өрсөлдөнө.

"The Mongolz" эхний шатанд "NAVI" багтай тоглохоор оноолт таарсан. Хоёр баг өнгөрөгч хоёрдугаард сард "PGL Cluj-Napoca 2026" тэмцээнийн хэсгийн тоглотод учраа таарч 2:1 харьцаатайгаар "The Mongolz"-ын ялалтаар өндөрлөсөн.

Шигшээ шатны тоглолтууд Швед улсын Стокхолм хотноо энэ сарын 13-ны өдрөөс эхлэх хуваарьтай байна.

Б.Энхбаяр: Орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залиланг таслан зогсоох хуулийг өргөн барина
Б.Энхбаяр: Орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залиланг таслан зогсоох хуулийг өргөн барина
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 10 хэм дулаан
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 10 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.