Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙ САЙД: Хүүхэд гэмт хэрэгт холбогдвол хариуцлага хүлээхгүй тухай ямар ч ойлголт байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулсан. Энэ үеэр цаг үеийн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар "Хүүхэд гэмт хэрэгт холбогдвол хариуцлага хүлээхгүй тухай ямар ч ойлголт байхгүй. Хуулийн хүрээнд бүх асуудлыг шалгаж тогтоон, олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Гэнэт нэг өдөр бичлэг задрахаар цочих биш бүх үед сонор сэрэмжээ дээшлүүлж, хүүхдийн хүчирхийллийн эсрэг анхаарч ажиллахыг бүх сайд нарт үүрэг болгож байна" гэлээ.

Г.Занданшатар: Боловсролын яам ажилдаа дүгнэлт хийж, хүүхдүүдтэй холбоотой асуудалд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооц
Г.Занданшатар: Боловсролын яам ажилдаа дүгнэлт хийж, хүүхдүүдтэй холбоотой асуудалд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооц
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.