НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын Ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр НИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй бөгөөд 2020-2024 онд НИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.
2004-2008 он УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
2008-2012 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
2008-2012 он Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
2009-2012 он Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны гишүүн
2008-2012 он Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлийн гишүүн
2012-2016 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны дарга
2016-2018 он Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
2019-2020 он Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч,
2018.12-2019.02 он Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2020.06-2020.10 он Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
2016 оноос Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч
2020-2024 онд Нийслэлийн Иргэдийн Хурлын даргаар ажиллажээ.
Дашрамд, Ж.Батбаясгалан өмнө нь Т.Бадамжунайг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад нь бие төлөөлөгч байснаар нь зарим хүмүүс мэддэг.