Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэм Адэбайо 83 оноо авч бүх цагийн үеийн түүхэнд хоёрт бичигдлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Миами Хит багийн тоглогч Бэм Адэбайо өнөөдөр Вашигтон Визардсын эсрэг хийсэн тоглолтод 83 оноо авч бүх цагийн түүхэнд хоёрт бичигдэж эхэллээ. Нэг тоглолтод хамгийн өндөр оноог Уилт Чемберлэн 100 оноо авсан амжилтаар тэргүүлдэг. Харин түүний ард Коби Брайнт 81 оноо авсан амжилтаар бичигддэг байв. Харин Адибайо 83 оноо авч энэ жагсаалтын хоёрдугаар байранд бичигдэж эхэллээ. Мөн тэрээр 10,000 мянган онооны босго давсан тоглогч боллоо.

Бэм Адибайо 2017 оны драфтын 14 дэх сонголтоор Миами Хит багт элсэж байсан. Түүний хувьд энэ улиралд 18.9 оноо, 9.8 самбар, 2.9 ашигтай дамжуулалт дунджилж байна. Миами Хит баг зургаа дараалан ялалт байгуулж бүсийнхээ зургаадугаар байрт бичигдэж байна.

Хөгжлийн лигийн финалын цуврал энэ сарын 14-нд эхэлнэ
Хөгжлийн лигийн финалын цуврал энэ сарын 14-нд эхэлнэ
 
Монгол, Казакстан улсын түүх, соёлын нийтлэг өвд түшиглэн архивын сан хөмрөгийг хамтран судална
Монгол, Казакстан улсын түүх, соёлын нийтлэг өвд түшиглэн архивын сан хөмрөгийг хамтран судална
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.