Бэйсболын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "World Baseball Classic 2026" тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж байна. Тэмцээний А хэсгийг Пуэрто Рико, B хэсгийг Итали, С хэсгийг Япон, D хэсгийг Венесуэл тэргүүлж байна. Дөрвөн тоглолт хийсэн багуудаас энэ тэмцээний гурван удаагийн аварга Японы шигшээ баг хожигдолгүй тэргүүлсээр явна. Энэхүү тэмцээнд хэсгээ тэргүүлсэн хоёр баг шигшээ шатанд өрсөлдөнө.
Уг тэмцээнд Япон улс 2006, 2009, 2023 онд аваргалж байсан. 2013 онд Доминикан Японыг ялж анх удаа түрүүлж байв. Харин 2017 онд АНУ анхны түрүүгээ авч байжээ. Тэмцээнийг Major League Baseball (MLB) болон World Baseball Softball Confederation (WBSC) хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!