Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанканд 20 жил ажилласан Б.Баярдаваа “Эрдэнэс Монгол“-ын Төслийн удирдлагын газрыг ДАРГАЛНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 43 секунд

"Эрдэнэс Монгол" ХХК удирдлагын бүрэлдэхүүнээ шинэчлэн бүрдүүлжээ. Гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайдын Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б.Даваадалай ажиллаж буй бол газрын 6 дарга ажиллахаар болжээ.

Эдгээрээс онцолбол, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байсан Б.Баярдаваа нь тус компанийн Төслийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон байна.

Тэрбээр анх 2006 онд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагчаар ажлын гараагаа эхэлснээс хойш ахлах эдийн засагч, ерөнхий эдийн засагч зэрэг албан тушаалуудыг тус тус хашиж иржээ.

Чөлөөт бөхийн “Шилдэг-8” тэмцээний медальтнууд тодорлоо
Чөлөөт бөхийн “Шилдэг-8” тэмцээний медальтнууд тодорлоо
 
М.Нандин-Эрдэнэ Ази тивийн аваргаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ
М.Нандин-Эрдэнэ Ази тивийн аваргаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.