Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батбаатар С.Батбаатарыг өөрөөс нь “БОУАӨЯ-ны газрын даргын албан тушаал нэхсэн“ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

ИЗНН-ынхан хоёр хуваагдаад байна. Тодруулбал, ИЗНН-ын дэд дарга С.Батбаатар, УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүтэй гишүүд өчигдөр Онц их хурлаа зохион байгуулж, намын дарга Б.Батбаатарыг намаасаа хасах шийдвэр гаргасан. Улмаар намын шинэ даргаараа УИХ-ын гишүүн Р.Батболдыг 73.3 хувийн саналаар сонгосон юм. Эл үйл явцтай холбоотойгоор ИЗНН-ын дарга Б.Батбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "С.Батбаатар надаас БОУАӨЯ-ны хүрээлэн буй орчин үнэлгээ хяналтын газрын даргын албан тушаалыг нэхсэн. Чи тэнд очиж яах гэж байгаа юм гэхэд “Уул уурхайн дээр байгаа хэдэн компанийг шалгаж эрхийг нь хаагаад хэдэн төгрөг олоод ирье” гэсэн. Хуульч гэж өөрийгөө нэрлэдэг ч Хуульчдын холбооноос “Хуульч биш” гэдэг тодруулга ирсэн" гэлээ.

“Хасын Хүлэгүүд” баг хожвол цуврал дуусна
“Хасын Хүлэгүүд” баг хожвол цуврал дуусна
 
Маргааш Улаанбаатарт 11 хэм дулаан, багавтар үүлтэй
Маргааш Улаанбаатарт 11 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.