Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хасын Хүлэгүүд” баг хожвол цуврал дуусна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 5 секунд

“Хасын Хүлэгүүд”, “Дархан Юнайтед” болон “Би Си Эйч Найтс”, "Хаан Шонхорууд" багуудын цувралын дөрөв дэх тоглолтууд өнөөдөр болно. Лигийн есөн удаагийн аварга Хүлэгүүд цувралыг 3-0 харьцаатайгаар тэргүүлж яваа. Хэрэв өнөөдөр хожвол “Хасын Хүлэгүүд” баг дараагийн шатанд шалгарна. Өнгөрсөн улиралд хоёр баг мөн нэгдүгээр шатанд таарч аваргууд цувралыг 4-1 харьцаатайгаар дуусгаж байжээ. Хоёр багийн тоглолт 20:40 цагаас эхэлнэ.

"Хаан Шонхорууд" цувралын гурав дахь тоглолтод “Би Си Эйч Найтс” багийг буулган авч цувралыг 2-1 болгож ойртуулаад байгаа. Цувралын гурав дахь тоглолтод "Улирлын шилдэг залуу тоглогч"-ийн шагналыг хүртсэн О.Өсөхбаяр, “Шилдэг зургаа дахь тоглогч” А.Батхуяг болон импорт тоглогчдын сайн тоглолт багтаа хожлыг авчирсан. Хоёр багийн тоглолт 18:10 цагаас эхэлнэ.

Б.Батбаатар: ИЗНН-аас хэн нэгнийг өөрсдийн дураар хасах эрх хэнд ч байхгүй
Б.Батбаатар: ИЗНН-аас хэн нэгнийг өөрсдийн дураар хасах эрх хэнд ч байхгүй
 
Маргааш Улаанбаатарт 11 хэм дулаан, багавтар үүлтэй
Маргааш Улаанбаатарт 11 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.