Бостон Селтикс шигшээ шатанд өрсөлдөх эрхээ баталгаажууллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

NBA лигийн улирлын тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Бүсийн тэргүүлэгч багууд эхнээсээ хасагдах шатанд шалгарч байгаа. Дорнод бүсийн хоёрдугаарт явж байгаа Бостон Селтикс өнөөдөр улирлын 50 дахь хожлоо байгуулж хасагдах шатанд өрсөлдөх эрхээ албан ёсоор баталгаажууллаа. Селтикс 50 хожил, 24 хожигдолтойгоор бүсийнхээ хоёрдугаар байрт явж байна. Өнөөдрийн байдлаар плэй-офф шатанд өрсөлдөх дөрвөн баг тодроод байна.

Бостон Селтикс багийн хувьд багийн лидер Жэйсон Тэйтум талбайдаа эргэн ирсэн сайн мэдээтэй байгаа. Түүний хувьд өнгөрсөн жилийн плэй-офф тоглолтын үеэр ахиллын шөрмөсөө тасалсан. Энэ төрлийн бэртэл нь хамгийн хүнд бэртлүүдэд ордог эргэн талбайд гарах хугацаа хамгийн багадаа нэг жилээс дээш хугацаагаар яригддаг. Харин түүний хувьд бэртэл авснаас хойш 10 сарын дараа эргэн талбайдаа гарсан.

“Vitality” BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд аваргаллаа
“Vitality” BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд аваргаллаа
 
“БАЯНГОЛ-БОЛОВСРОЛ-2026” үзэсгэлэнд урьж байна
“БАЯНГОЛ-БОЛОВСРОЛ-2026” үзэсгэлэнд урьж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!