Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Жэймс, К.Дурант нар плэй-офф цувралын эхний шатанд таарлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

NBA лигийн улирлын тоглолтууд өндөрлөж плэй-офф шатны эхний тойрогт өрсөлдөх багууд тодорч эхэллээ. NBA-д 23 дахь улирлаа өнгөрүүлж байгаа Леброн Жэймс тэргүүтэй Лос Анжелес Лэйкерс баг эхний шатанд шилдэг оноо түүгч К.Дурант тэргүүтэй Хьюстон Рокетс багтай учраа таарлаа. Уг хоёр тоглогч найман жилийн дараа хасагдах шатанд дахин учраа таарч байна. Л.Жэймс энэ улиралд 21 оноо, 6.1 самбар, 7.2 ашигтай дамжуулалт дунджилсан. Харин К.Дурант 26 оноо, 5.5 самбар, 4.8 ашигтай дамжуулалт дунджилсан байна.

Лэйкерс бүсээсээ 4-өөр гарч талбайн давуу талаа авсан. Лэйкерс багийн хувьд Л.Дончич болон О.Рийвс нарыг бэртэлд алдаад байгаа. Харин нөгөө талд Рокетс багийн хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа. Цувралын эхний тоглолт энэ сарын 20-нд болно.

П.Ганзориг: Туулын хурдны замын төслийг одоогийн трассын дагуу үргэлжлүүлэх шаардлагагүй
П.Ганзориг: Туулын хурдны замын төслийг одоогийн трассын дагуу үргэлжлүүлэх шаардлагагүй
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна