Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дима Билан 39 нас хүрлээ

Ангилал
Дэлхий дахинд Social pop
Огноо
Унших
1 минут 7 секунд

ОХУ-ын дуучин, жүжигчин Дима Билан 1981 оны энэ өдөр төрсөн бөгөөд өнөөдөр 39 нас хүрч байна. Тэрбээр "Евровидение" олон улсын дууны уралдаанд хоёр удаа ОХУ-ыг төлөөлөн оролцож байсан бөгөөд 2008 онд  "Believe” дуугаараа нэгдүгээр байр эзэлж, уг уралдаанд түрүүлсэн анхны орос дуучин болсон юм.

Түүнчлэн 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дима Биланд гавьяат дуучин цол олгосон. Оросын Ерөнхийлөгчийн уг зарлигт “Үндэсний соёл урлагийг хөгжүүлэхэд олон жил үр бүтээлттэй ажилласан гавьяаг нь үнэлж дуучин Дима Биланд ОХУ-ын гавьяат дуучин хүндэт цолыг олгож байна” хэмээн дурджээ.

Хойд хөршийн супер од Дима Билан Москва хотод ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэрбээр хөгжмийн ертөнцөд уран бүтээлчийн карьераа орхигдуулаагүй, өдгөө ч амжилтаа хадгалсан хэвээр бөгөөд телевизийн томоохон шоу, төслүүдэд тогтмол ордог.

Сантад: Би бэлэг авахгүй, харин ковидыг эмчилж өгөөч
Сантад: Би бэлэг авахгүй, харин ковидыг эмчилж өгөөч
 
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлжээ
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.