
Намрын бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 201 сууц өмчлөгчдийн холбоо, 620 аж ахуйн нэгж байгууллага, Засаг даргын дэргэдэх 20 хэлтэс, албад, 25 хороод, зам талбайн цэвэрлэгээний 15, гэрэлтүүлгийн арчлалт хариуцсан 3, хог тээвэрлэлтийн 4, ногоон байгууламжийн арчлалт хариуцсан 10 буюу нийт 277 байгууллага, нийт 6500 иргэд оролцлоо. Үүнд:
Зам талбай цэвэрлэгээ хариуцсан 15 байгууллага 228 хүний бүрэлдэхүүнтэй 43 техник, төхөөрөмжтэйгөөр, хайс, хашлага 12,669 урт метр, тэмдэг, тэмдэглэгээ 1,519 ширхэг, автобусны буудал 111 ширхэг, хогийн сав 367 ширхэг, сандал 381 ширхэг тоглоомын талбай 21 ширхэг, хөшөө дурсгал 3 ширхэг явган замын хөөстэй угаалга 35,080 мкв, үерийн далан шуудуу 1,500,000 м.кв зам талбайн угаалга;
Ногоон байгууламжийн арчлалт хариуцсан 10 байгууллага 28000 м.кв талбайн ногоон байгууламжийн угаалга цэвэрлэгээ, 1800 м хашлагийг угааж засварласан;
Гэрэлтүүлгийн арчлалт хариуцсан хариуцсан 3 байгууллага 19 хүн 6 техниктэйгээр 55 гэрлийн шонг тагжуулж, 293 гэрлийн шонгийн зарыг хуулсан
Хог тээврийн 4 байгууллага дүүргийн хэмжээнд 250 тн хог хаягдлыг тээвэрлэж ажилласан байна.
ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ЦЭВЭР ОРЧНЫГ БҮРДҮҮЛСЭН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА