Токио хотоос баруун хойд зүгт орших Нийгата мужид баасан гарагийн орой нэгэн иргэний гэрт сөргөлдөөн гарч, цагдаагийн алба хаагч хутгаар зэвсэглэсэн этгээдийг буудан хороожээ.
Офицер 20:50 цагийн орчимд 37 настай залууг цээжин тус газар гар буугаар буудсан байна. Эрэгтэйг хоёр цагийн дараа эмнэлэгт нас барсан гэж мэдэгджээ.
Буундаа хатуу хяналт тавьдаг Япон улсад цагдаагийн алба хаагч сэжигтнийг, тэр дундаа галт зэвсэг авч яваагүй хүнийг амь насыг нь хөнөөсөн тохиолдол харьцангуй ховор байдаг. Нийгата мужийн цагдаагийн хэлтсийн дарга Хироаки Шимизү хэлэхдээ, “Энэ тохиолдолд гар буу хэрэглэх нь тохиромжтой байсан, тэр хүн нас барсанд харамсалтай байна” гэжээ.
Хэрэг болсон шөнө цагдаагийн байгууллагад сэжигтэй этгээд зэвсэг бариад яваад байна гэсэн дуудлагын дагуу хоёр цагдаа очжээ. Сэжигтэй этгээд сэтгэцийн өөрчлөлттэй байсан төдийгүй хутгаа хая гэсэн цагдаагийн үгийн үл тоомсорлон дайрахыг завдсан тул буудан хөнөөжээ.
Эх сурвалж: Kyodo news