
Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний найман сарын байдлаарх экспортын тоон мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн орлогыг голлон бүрдүүлдэг чулуун нүүрснээс 49.4 сая тонныг экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар буурсан үзүүлэлт аж.

Харин зэсийн баяжмал 1.45 сая тонн, төмрийн хүдэр 5.61 сая тонн, боловсруулаагүй нефть 2.39 сая баррелийг экспортолсон байна. Мөн 5.4 тонн алт экспортолсон дүнтэй байгаа аж.