ГЕГ: Хилээр орж ирсэн шатахууны 92 хувь нь ОХУ-аас нийлүүлэгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

Гаалийн ерөнхий газраас сүүлийн үед үүсээд буй шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, хорио цээрийн газрын дарга Б.Сүхбаатар "Түлш шатахууны ханган нийлүүлэлттэй холбоотойгоор Засгийн газраас тодорхой бодлого гарган, дотоодын хэрэглээг тасалдуулахгүй байх арга хэмжээг авч байна. Үүний хүрээнд Гаалийн ерөнхий газраас хил гаалиар нэвтэрч буй түлш шатахууны импортын урсгалыг таслахгүй байх үүднээс хялбаршуулсан шуурхай горимоор хяналт бүрдүүлэлтийг хийж эхэлсэн.

Тухайлбал, хилээр шатахуунтай тээврийн хэрэгсэл орж ирсэн тохиолдолд гаалийн лабораторийн шинжилгээнд саатуулахгүйгээр шууд олгож байна. Гэхдээ энэ нь чанарт хяналт тавихгүй гэсэн үг биш бөгөөд шатахууныг аж ахуйн нэгжийн агуулахад буулгасны дараа бүрдүүлэлтийн дараах шалгалт болон чанарын хяналтыг гаалийн байгууллагаас гүйцэтгэж байгаа юм. Мөн хялбаршуулсан мэдүүлэг авч буй тохиолдолд шатахуун юүлэлтийн зөвшөөрлийг шууд олгож, бүрдүүлэлтийн явцад юүлэлтийг давхар хийлгэж байна. Эдгээр зохицуулалтын үр дүнд энэ сарын 1-нээс хойш түлш шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлт тасралтгүй хэвийн явагдаж байна.

Энэ сарын 1-12-ны хооронд нийт 66.3 мянган тонн түлш шатахуун улсын хилээр нэвтэрснээс 92 хувь нь Сүхбаатар боомтоор буюу Оросын Холбооны Улсаас нийлүүлэгдсэн. Түүнчлэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу импортлогчид тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд Засгийн газрын тогтоолын дагуу хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөлгүй ААН-үүдийн зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас шуурхай олгохоор зохицуулсан байна" гэлээ.

Р.Ууганбаяр

ГЕГ: Чихрийн шижингийн үед хэрэглэдэг тураах тарилгыг арилжааны чанартайгаар хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол ихээр бүртгэгдэж байна
ГЕГ: Чихрийн шижингийн үед хэрэглэдэг тураах тарилгыг арилжааны чанартайгаар хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол ихээр бүртгэгдэж байна
 
Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийн арга зүйн сургалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа
Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийн арга зүйн сургалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!