ГЕГ: Чихрийн шижингийн үед хэрэглэдэг тураах тарилгыг арилжааны чанартайгаар хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол ихээр бүртгэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

ГЕГ-аас сүүлийн үед илрүүлсэн томоохон хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнх-Амар "Улсын төсвийн татварын орлого бүрдүүлэх, үндэсний болон хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтыг нягтлан чангаруулснаар хууль бус болон гэмт хэргийн шинжтэй зөрчлүүдийг илрүүлэн ажиллаж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар гаалийн байгууллагаас нийт 2,314 зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт илэрсэн зөрчлийн 47 хувийг гаалийн татвараас зайлсхийсэн зөрчил эзэлж байна. Түүнчлэн иргэд чихрийн шижингийн үед хэрэглэдэг тураах зориулалттай тарилгыг арилжааны чанартайгаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд одоогоор 1,300 орчим тариурыг хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна" гэлээ.

Гаалийн байгууллагаас тухайн барааны гаалийн бүрдүүлэлтийг хуулийн дагуу хийлгэж нэвтрүүлэх шаардлагатай тул иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачаа тээшинд хийх шалгалтыг цаашид ч нарийвчлан хийнэ гэдгийг анхаарууллаа.

О.Хэрлэн

“Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт“ чиглэлийн төмөр замын төслийн талбайд Ерөнхий сайд Н.Учрал ажиллаж байна
“Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт“ чиглэлийн төмөр замын төслийн талбайд Ерөнхий сайд Н.Учрал ажиллаж байна
 
Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийн арга зүйн сургалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа
Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийн арга зүйн сургалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!