Евро-Азийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо (ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз)-ны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр энэ сарын 22-ноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар өнөөдөр ГЕГ-аас мэдээлэл хийлээ.

Гаалийн ерөнхий газрын татварын газрын дарга н.Цолмон, "Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз улсуудын хооронд байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд, импортын 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд (222 аж үйлдвэрийн, 94 хүнсний, 51 эрдэс бүтээгдэхүүн) гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Тарифыг шууд тэглэх, 25-50 хувиар бууруулах болон квот тогтоох замаар зохицуулах бөгөөд хөнгөлөлтөд хамрагдахын тулд тухайн бараа нь гарал үүслийн бичигтэй, гишүүн орноос шууд ачигдсан байх шаардлагатай. Мөн Монгол Улсаас экспортлох гарал үүсэлтэй бараа тус холбооны гишүүн орнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдэж байгаа" гэдгийг онцоллоо.

НӨАТ-ын буцаан олголтоор татвар төлөх хүсэлтийг авч эхэлжээ
НӨАТ-ын буцаан олголтоор татвар төлөх хүсэлтийг авч эхэлжээ
 
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!