Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зайрмаг зээлсэнгүй“ гэх шалтгаанаар согтуурсан үедээ дэлгүүрийн худалдагчийг зодож, хүнд гэмтээсэн этгээдийн хэргийг шүүүхэд шилжүүлэв

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байх нэр бүхий хүнсний дэлгүүрт иргэн Н нь согтуурсан үедээ худалдагчийг санаатайгаар алахыг завдаж, биед нь халдсан хэрэг гарсан.

Энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, долоодугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Дундговь аймгийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэлээ.

Хэргийг эргэн сануулахад, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн нь дээрх хүнсний дэлгүүрээр үйлчүүлэх үедээ худалдагчаас "Зайрмаг зээлүүлээч" гэж шаардан, улмаар шаардлагыг нь биелүүлээгүй тул биед нь халдаж, хүнд гэмтэл учруулсан байдаг. Хохирогчийн дүү нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эгч маань толгой, нүдэндээ хүнд гэмтэлсэн авсан. Цаашид хараагаа алдах ч эрсдэлтэй байна" гэсэн байдаг.

“Gem mall” худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
“Gem mall” худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
 
МУГТ Ц.Цогтбаатар хүнд бэртлээс эргэн ирж УАШТ-д ТҮРҮҮЛЛЭЭ
МУГТ Ц.Цогтбаатар хүнд бэртлээс эргэн ирж УАШТ-д ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.