
Ирэх оны төсвийн төслийг боловсруулах хоёрдугаар үе шат үргэлжилж, Ерөнхий сайд Г.Занданшатар иргэдийн оролцоотой төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажлыг зохион байгуулах үүргийг салбар яамдуудад өгөөд буй.
Үүнд:
- Олон нийтийн саналыг Emongolia платформ, яамдын цахим хуудас болон 11-11 төвөөр дамжуулан наймдугаар сарын 1-нээс хоёр долоо хоногийн хугацаанд авах
- Олон нийтийн оролцоог хангаж, хэлэлцүүлэг зохион байгуулах
- Олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий, зардал бууруулах саналуудыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн төсөлд тусгахыг үүрэг болгосон байдаг.
Тэгвэл өчигдөр буюу лхагва гарагийн (2025.08.06) 20:30 цагийн байдлаар санал өгсөн иргэдийн тоо 116,731 болсон байна. Харин өнөөдөр олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг 14.00 цагаас эрүүл мэндийн салбарын хэлэлцүүлгээр үргэлжилнэ.