Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх оны төсвийн төсөлд одоогоор 116.731 иргэн санал өгчээ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 15 секунд

2023 онд төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ

Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл явц үргэлжилж байна. Өчигдөр орой 20:30 цагийн байдлаар санал өгсөн иргэдийн тоо 116,731 болжээ. Өнөөдөр олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг эрүүл мэндийн салбарын хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Хэлэлцүүлэг 14:00 цагт ЭМЯ-ны хурлын танхимд болох юм.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад хуульд заасны дагуу олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон байдаг.

Тэрбээр "Төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой, ил тод нээлттэй хийнэ. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөсөө асууж, санал авч шийдвэрлэнэ. 2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстой" гэсэн юм.

Э.Бат-Үүл: Увс аймгийн удирдлагын түүхээ мэддэггүй тэнэглэл сумдынх нь 100 жилд халдварлачхаж
Э.Бат-Үүл: Увс аймгийн удирдлагын түүхээ мэддэггүй тэнэглэл сумдынх нь 100 жилд халдварлачхаж
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.