
Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл саяхан болсон Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг шүүмжилж өөрийн цахим хуудастаа ийн бичжээ.
Тэрбээр "Увс аймгийн удирдлага Монголыг 70 жил дарласан Зөвлөлтийн ноёрхлыг санан дурсаж, хүсэмжилж явдгаа аймгийнхаа 100 жилийг далимдуулан сурталдсан.Монгол Улсын зүй ёсны түүхийг холион бантан болгон завааруулсан арга хэмжээ болсон.Үндэсний түүхээ мэдэх боловсролгүй аймгийн удирдлага ямар тэнэг байдгийг монголын ард түмэн харсан.Одоо,энэ тэнэглэл нь сумдынх нь 100 жилд халдварлачхаж" гэв.