Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

May be an image of 13 people and textӨнөөдөр үдээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн болон хэрхэн ажиллах талаар хэлэлцлээ. Түүнчлэн 16.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж хэлэлцэхээр товлоод байна.

Тэгвэл одоогийн байдлаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн дараах байдлаар зурагджээ. Үүнд:

-Ерөнхий сайд Г.Занданшатар

-Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал

-Шадар сайд Т.Доржханд

Шадар сайд С.Амарсайхан

-ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар

-Батлан хамгаалахын сайд Д.Батлут

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

-Сангийн сайд Б.Жавхлан

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир

-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

-Боловсролын сайд П.Наранбаяр

-Соёлын сайд Ч.Ундрам

-Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан

-Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр

-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар

-Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн гэжээ.

Дашрамд, шинэ Засгийн газар Үндэсний хороодыг татан буулгахаар ярьж буй юм.

Л.Гантөмөр: МАН хяналтгүй засаглахыг хүсэж, шүүмж огт сонсохгүй болсон
Л.Гантөмөр: МАН хяналтгүй засаглахыг хүсэж, шүүмж огт сонсохгүй болсон
 
“102” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн 9112 иргэний урамшууллыг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
“102” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн 9112 иргэний урамшууллыг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.