
АН-ын дарга Л.Гантөмөр АН Засгийн газрын гэрээг удаа дараа зөрчсөн гэх асуудалд тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр “ МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна. Ч.Лодойсамбуу гишүүн шүүмжилснийг гэрээ зөрчиж байна гэж дүгнэж байгаа юм. 8 жил МУ-ыг унтуулсан. Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. Намын бүлэг дээрээ 3 зүйл ярьсан тухай би сонссон юм. Нэгдүгээрт, АН ажил төрөлтэй болоод бэхжээд байна. Тиймээс АН-ыг бэхжүүлэхгүй байх нь МАН-д хэрэгтэй гэж ярьсан. 2-р АН-ын гишүүд элдвээр шүүмжлээд байна. Хамтарч байгаа тохиолдолд шүүмжлэл байж болохгүй гэдэг зүйлийг яриад байгаа.
3-рт Хуульзүйн яам болоод хяналтын функц АН-д байна. Дарханы Засаг даргаас эхлээд баахан тендерийн хулгай хийчихсэн. Түүнийг дотоод хяналтаар илрүүлдэг юм. Манай хяналт, шалгалт хариуцсан үндэсний хороон илрүүлдэг. Тэгэхээр АН хулгай, булхайг илрүүлээд байна аа даа. Тийм учраас энэ 3 үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж ярьсан тухай сонссон. Өөрөөр хэлбэл МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.