Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн санал тоолох төхөөрөмж хүлээлгэн өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

7 хүн ба "บงก ubn 2 ubn Юy юy6AЙHA? 6AЙHA? ubn ubn U" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдлийг энэ сарын 13-16-нд хуваарийн дагуу 18 аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу 6 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө саналын хуудсыг санал авах байранд хүргүүлнэ. Үүний дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг нам эвсэл, ажиглагч, олон нийтэд нээлттэйгээр шалган туршина.

Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль болно.

Нөхөн сонгуулийн саналыг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт авах юм.

УИХ дахь АН, МАН -ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана
УИХ дахь АН, МАН -ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана
 
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.