Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ураны төсөлтэй холбоотойгоор Н.Учрал, Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн Улсын харцага Г.Ганхуягийг суллажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн Улсын харцага Г.Ганхуягийг хойшлуулашгүйгээр 48 цагийн хугацаагаар цагдан хорьсон байдаг. Улмаар дөрөвдүгээр сарын 21-нд Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс Г.Ганхуягийг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн. Тэгвэл өчигдөр /2025.04.29/ Г.Ганхуягийн өмгөөлөгчөөс нараас яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/1485 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Ингэснээр 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/1485дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гаргасныг тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн хянан хэлэлцээд яллагдагч Г.Ганхуяг, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Г.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хүүхдийн баяраар дараах замуудыг түр хаана
Хүүхдийн баяраар дараах замуудыг түр хаана
 
ЭЕРЭГ: Инээдээр биесээ чимэж, хайр түгээдэг ХОСУУД
ЭЕРЭГ: Инээдээр биесээ чимэж, хайр түгээдэг ХОСУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.