"Mongolia Data Analytica" байгууллагаас тавдугаар сарын 14-24-ний хооронд “Огцрох амархан” 302000 орчим өгөгдлийг шинжлэн үзжээ. Ингэхэд олон нийтийн эерэг дэмжлэг 71.69 хувь бол сөрөг нь 19.15 хувьтай гарсан байна.
Улс төрийн хариуцлагын талаарх хандлагын индекс нэгдүгээр сард 2.54 байсан бол тавдугаар сард 5.46 болж 115 хувь болж өссөн. Авлигын талаарх хандалт огцом өсөж 2.05-оос 5.95 болж 190 хувь өсжээ. Иргэний хөдөлгөөн, залуучуудын оролцоо мөн адил 185 хувь нэмэгдэж 2.08-аас 5.92 хүрсэн нь залуусын идэвхи, зохион байгуулалт огцом нэмэгдсэнийг харуулав.
Харин нийгэм-эдийн засгийн бухимдлын индекс 3.90-ээс 4.10 болж ердөө 5.1 хувь өссөн нь эдийн засгийн талаарх сөрөг хандлага хэвээр байна.
Олон нийтийн анхаарал улс төрийн хариуцлага, авлигын эсрэг шаардлага руу илүү төвлөрч, олон нийтийн хэлэлцүүлэг ерөнхийдөө эдийн засгийн хүндрэлээс илүүтэй ерөнхий сайдын огцролт, ил тод байдал, авлигын асуудлыг нэн тэргүүнд тавьсан гэж дүгнэж болохоор байна.
Нэмэлт загварчиллаар шатахуун, талх, цахилгааны үнэ огцом өсөх тохиолдолд нийгэм-эдийн засгийн сэдэв дахин хүчтэй өсөж, олон нийтийн бухимдал ~25–30 хувь нэмэгдэн, хөдөлгөөнийг дахин өдөөх магадлалтай байна.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!