Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ: Зөвшөөрлийн хуулийн санал хураалтыг явуулж, хөгжлийн төлөвлөгөөний хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Гэвч Хөгжлийн төлөвлөгөө болон Төсвийн хүрээний мэдэгдлийг зургаадугаар сарын 1-нээс өмнө батлах хуультай учир байнгын хороодын хэлэлцүүлгийг яаравчлуулахаар болсноор өнгөрөгч Баасан гарагийн чуулганы хуралдаан өндөрлөсөн.

Тэгвэл өнөөдөр чуулганаар өвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалт болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулна.

АМРАХ АГШИН: “Ээж“
АМРАХ АГШИН: “Ээж“
 
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн талаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгчтэй санал солилцлоо
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн талаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгчтэй санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.