АМРАХ АГШИН: “Ээж“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

Ээж гэдэг яг л тарни мэт шидтэй үг. Уулзахад сэтгэл цэлмэдэг шиг, дуудахад муу бүхэн хуруу зайтай зөрдөг юм гэнэлээ. Би л хувьдаа итгэдэг. Уйлахад, уруудахад, гунихад, гундахад ээж яг л зөнч шиг мэдчихдэг. Ээжтэй ярихад хана хэрэм шиг хөндөлссөн асуудлууд жижигхээн болоод хувирчихдаг. Шидтэй мэт. Уймарсан, уурласан аль ч үед ээжтэй л ярихад сэтгэл цэлмэдэг. Түүнд тийм шид бий. Орчлон дээр намайг гэрэл гэгээ гэж мэдрүүлдэг цор ганц хүн ээж. Би л байхгүй бол бүх зүйл байхгүй мэт аашилдаг хүн бас л ээж. Сул талаа, алдаагаа, муухай байгаагаа алийг нь ч нуух шаардлагагүй цор ганц хүн ч гэсэн мөн л ээж. Юуг батлах шаардлагагүй, бүхнийг минь байгаагаар нь хайрлах ганцхан хүн ээж. Ухаантай болгож, уужуу байлгаж чаддаг шигээ учраа мэдэхгүй нялх хүүхэд болгож орхидог шид ч бас ээжид л байдаг.

Ээж бүхэн ээж байгаадаа талархсан гоё өдрүүд өрнөж байна, ойрдоо. Ээжтэй нь ээжийгээ зориод гараад давхимаар, ээжгүй нь ээжтэй байсан өдрүүдээ эмтрэн санамаар уяхан, дулаахан магадгүй хөндүүр өдрүүд өнгөрч байна. Байхгүй болсон ээжийгээ санана гэдэг байж болох хамгийн хэцүү мэдрэмж байх. Гэхдээ байгаа ээжийгээ санана гэдэг магад орчлон дээрх хамгийн яруу мэдрэмж байх. Хүссэн үедээ залгаад ярьж болох ч гэлээ зангиртлаа санах өдрүүд бас олон байх юмаа, ээжээ.

...Унтаж байхад сэмхэн үнэрлэдгийг, духан дээр минь гараа тавьж сэрээдгийг, ээж болчихсон намайг жаахан охин шиг эвийлдгийг, мартагдах шахсан багын минь нэрээр дууддагыг, “хоолоо халуунд нь идчих”, “аяга цай уучихаад бол” гэж тойглодгийг шархиртлаа санах өдрүүд байна аа, ээж ээ. Өнөөдөр нэг залгая даа.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч  Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
 
ЧУУЛГАНЫ ИРЦ: Х.Баттулга ГАДААД ТОМИЛОЛТТОЙ байгаа бол Л.Оюун-Эрдэнэ нарын сайд нар хуралдаан ТАСАЛЖЭЭ
ЧУУЛГАНЫ ИРЦ: Х.Баттулга ГАДААД ТОМИЛОЛТТОЙ байгаа бол Л.Оюун-Эрдэнэ нарын сайд нар хуралдаан ТАСАЛЖЭЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!