Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд ирэх оны гуравдугаар сар гэхэд коронавирусний вакцин орж ирэх магадлалтай

Ангилал
COVID-19
Огноо
Унших
3 минут 17 секунд

Их Британийн засгийн газар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусний эсрэг вакцинд албан ёсоор зөвшөөрөл олгосон талаар бид мэдээлсэн билээ. Тус улсын эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газрын мэдээлснээр энэхүү вакцин нь Ковид-19 өвчнөөс 95% хүртэл хамгаалах юм.

Асрамжийн газрын ахмадууд тэргүүүн эгнээнд жагслаа

Нийт 40 сая тунг захиалсан ба эхний 800'000 тун ойрын хоногуудад ирэх аж. Эхний 800'000 тунг 80-аас дээш насны асрамжийн газрын ахмадууд болон тус газрын ажилтнуудад зориулах талаар мэдээлжээ. 

Өнөөдрийн байдлаар Их Британид нийт 1 сая 660 мянга гаруй иргэд коронавирусийн халдвар авсан бөгөөд 60 мянга орчим хүн тус өвчний улмаас нас барсан байна. 

 

ДЭМБ вакциныг хэрхэн бүртгэдэг вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь эм, эмийн бүтээгдэхүүн болон вакцины аюулгүй байдлын хатуу тогтолцоог бий болгож, тэдгээрийн зохицуулалтад хамгийн хатуу стандартыг боловсруулдаг. ДЭМБ-д тайлагнасан ажлыг бие даасан шинжээчдийн бүлэг (Вакцины Аюулгүй Байдлын Дэлхийн Зөвлөх Хороо) үнэлдэг. Энэхүү хорооны өмнөөс ДЭМБ вакцины аюулгүй байдлын талаар мэдэгдэл гаргадаг байна.

Вакциныг хүний эмнэлзүйн гурван шатанд туршиж үзсэнээр баталдаг 

Туршилтын вакциныг эхний ээлжинд амьтанд туршиж үзээд аюулгүй байдал, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг үнэлдэг. Дараа нь хүний ​​эмнэлзүйн туршилтаар гурван үе шаттайгаар туршина.
 

Эхний шат-Вакциныг цөөн тооны сайн дурынханд тарьж аюулгүй байдлыг нь үнэлэх, дархлааны хариу урвалыг бий болгож, зөв ​​тунг тогтоох зорилгоор хийдэг.

Хоёрдугаар шат-Вакциныг олон зуун сайн дурын хүмүүст тарьж, ямар нэгэн гаж нөлөөг сайтар хянадаг бөгөөд дархлааны хариу урвалыг бий болгох чадварыг цаашид үнэлдэг. Энэ үе шатанд өвчний үр дүнгийн талаар өгөгдлийг цуглуулдаг боловч вакцины өвчинд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой дүрслэн харуулах хангалттай дүр зураг харагдаггүй. 

Гуравдугаар шат-Вакциныг мянга мянган сайн дурынханд тарьдаг бөгөөд өвчний эсрэг аюулгүй, үр дүнтэй эсэхийг нягт нямбай харьцуулж үздэг.

Эмнэлзүйн туршилтуудын үр дүн гарсны дараа вакциныг дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрт нэвтрүүлэхээс өмнө зохицуулалт, нийгмийн эрүүл мэндийн бодлогын баталгааны үр ашиг, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн үнэлгээ зэргийг багтаасан хэд хэдэн алхам хийдэг.

 

Монгол улсад ирэх оны гуравдугаар сард вакцины эхний тун орж ирэх магадлалтай

ДЭМБ-ын санал болгож буй коронавирусний эсрэг хамгийн чанартай эм, бэлдмэл, вакциныг оруулж ирэх талаар ЭМЯ-аас мэдээлсэн. Вакциныг хүлээж авах хүсэлтээ өгсөн бөгөөд ирэх оны гуравдугаар сард "Moderna" вакцин Монгол улсад орж ирнэ хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ. 

Moderna (mRNA-1273) вакцин нь 94.5%  үр дүнтэй бөгөөд 3-р үе шатны туршилтыг хангасан болно.

 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
 
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.