Ц.Лут-Очир: Жагсаал самрагч өнөө Гантөмөр дахиад гараад ирсэн. Түүнийг шалгуулахаар ТЕГ-т гомдол мэдээллээ гаргалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр сошиал хуудсаараа өндөр үнийн дүнтэй цүнх, хувцас, бөгж, машин зэргийг бэлгэнд авсан талаараа нийтэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн дунд тэднийг төсвийн мөнгөн дээр "туйлж" байж болзошгүй гэх асуудлыг дэвшүүлж эхлээд буй.

Тэгвэл Эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар өнгөрсөн долоо хоногт АТГ-т өгсөн байдаг. Тэгвэл тэрбээр өнөөдөр "Жагсаал самрагч өнөө Гантөмөр дахиад гараад ирсэн. Санаатай үймүүлдэг, илт худал мэдээлэл тараадаг, иргэдийг талцуулах, хагалган бутаргах даалгавартай хүмүүс бий. Гэхдээ яагаад цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаад байна. Үүнийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт гомдол мэдээллээ гаргалаа" гэж пост бичжээ.

Ташрамд дурдахад, тэрбээр дөрвөн өдрийн өмнө цахим хуудаснаа "D.parliament-ын D Petition буюу нийтийн өргөдөл, гомдлын систем Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах миний цахим өргөдлийг авахаас татгалзсан. УИХ-ын Тамгын газрын хариу үнэн утгагүй. Үндсэн хуулийн 25-р зүйл, УИХ-ын тухай хуулийн 39.3-т заасан иргэдийн цахим өргөдөл хүлээн авахаас татгалзах 5 үндэслэлд нийцсэн эсэх талаар тодруулга авахаар хандлаа" гэжээ.

Ж.Хатанбаатарыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, ОУ-ын байгууллагаас Монголын СОС хүүхдийн хотхоны холбоонд олгосон их хэмжээний санхүүжилтийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй асуудлаар АТГ шалгаж байна
Ж.Хатанбаатарыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, ОУ-ын байгууллагаас Монголын СОС хүүхдийн хотхоны холбоонд олгосон их хэмжээний санхүүжилтийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй асуудлаар АТГ шалгаж байна
 
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!