Ж.Хатанбаатарыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, ОУ-ын байгууллагаас Монголын СОС хүүхдийн хотхоны холбоонд олгосон их хэмжээний санхүүжилтийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй асуудлаар АТГ шалгаж байна

Ангилал
Social pop  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 2 секунд

Нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын эзэмшилд олон жил болсон эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, талбайг цэвэрлэж дуусаад буй. Гэвч эл эмийн үйлдвэрийг нурааж, "Хатанбаатар" эмнэлгийг нийслэлийн өмчид шилжүүлж авсан үйл явцыг шүүмжилж байсан Элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлахаар яг одоо АТГ-ын албан хаагчид ажиллаж буй талаар бид өмнө мэдээлсэн. Гэвч Ж.Хатанбаатарыг ямар асуудлаар баривчлах болов гэдэг асуулт олон нийтийн дунд анхаарал татаж байгаа юм.

Бидэнд байгаа мэдээллээр, түүний баривчлагаа нь Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг холбоо НҮТББ болон их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй асуудалтай холбоотой гэнэ. Тодруулбал, Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг холбоо /НҮТББ/ олон улсын байгууллагын төв нь Австри улсын Инсбрук хотод байрлах СОС-Киндердорф Интернэйшнл гэх нэртэй байгууллага юм. Эл байгууллага нь өнчин, харж хандах хүнгүй хүүхдүүдэд байнгын халамж, үйлчилгээ үзүүлдэг бие даасан олон улсын байгууллага бөгөөд 1998 оны долоодугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаар хоёр талт гэрээг байгуулж байжээ.

Эл гэрээнд тухайн үед Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, СОС-КДИ олон улсын байгууллагыг төлөөлж ерөнхийлөгч Хельмут Кутин нар нь гарын үсэг зурснаар албан ёсоор өнөөдрийг хүртэл салбар бүрэлдэхүүний статустайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг. Ингэхдээ өнчин, харж хандах хүнгүй хүүхдүүдэд халамж үзүүлэх зорилгоор Монгол Улс дахь салбар байгууллагадаа жил бүр 3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож ирсэн ба энэ мөнгөн дүн өссөөр сүүлийн гурван жилд 18 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Тэгвэл эл Монгол дахь салбар байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш Ж.Хатанбаатар захирлаар нь ажиллаж ирсэн. Ж.Хатанбаатарыг өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан, хуурамч баримт бичиг бүрдүүлж тухайн санхүүжилтээс их хэмжээний хөрөнгийг хувьдаа завшсан үйлдлээр нь АТГ шалгаж байгаа аж.

Ийнхүү АТГ-аас хийсэн нэгжлэгээр 10 гаруй ААН-ийн тамга тэмдэг, гэрчилгээ болон холбогдох баримт бичгүүд олджээ. Тэдгээрийн дунд тухайн асрамжийн төвийн хүүхдүүдэд хоол нийлүүлэх гэрээ хийсэн байсан бөгөөд тухайн ААН-ийн ихэнх нь Ж.Хатанбаатарын хамаарал бүхий ААН байсан гэнэ.

СЕХ: Сонгуулийн санал тоолох ХАР МАШИНЫ ашиглалтын хугацаа дууссан тул 3000 төхөөрөмж шинээр авах шаардлагатай
СЕХ: Сонгуулийн санал тоолох ХАР МАШИНЫ ашиглалтын хугацаа дууссан тул 3000 төхөөрөмж шинээр авах шаардлагатай
 
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!