МОНГОЛБАНК: 1.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 11.301 малчны эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулж 142 тэрбумын зээлийн хүүг хөнгөлжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 3 секунд

2024 оны эхээр тохиосон зуднаар малчид хотоо харлуулж, Монголд “эдийн засгийн зуд” нүүрлэв. Малын хорогдлоос үүдсэн махны үнийн өсөлт, зуд дагасан “их нүүдэл” Улаанбаатарт ачаа нэмээд зогсохгүй ажилгүйдэл ядуурлын эрсдлийг ч дагуулсан. Нийт 8.1 сая толгой мал хорогдсон нь нийт малын 12.5 хувийг эзэлсэн нь хөдөө аж ахуйн салбар 25 хувиар агшиж, эдийн засгийн өсөлтийг доош чангаасан байдаг.

Үүний зэрэгцээ Засгийн газар зуданд өртсөн малчдын зээл, зээлийн хүүгийн төлбөрийг түмний хөрөнгөөр хойшлуулах шийдвэр гаргасан нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан ч тэгсхийгээд мартагджээ.

Монголбанк, ХХААХҮЯ, Сангийн яам, арилжааны банкуудын хооронд байгуулсан санхүүжилтийн гэрээний дагуу зудад нэрвэгдсэн малчдын хэрэглээний зээлийн жилийн 6 хувиас давсан хүүгийн төлбөрийг Засгийн газраас 2024 онд хариуцан төлж улсын төсвөөс Монголбанкнаар дамжуулан банкнуудад 142 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг шилжүүлсэн болохыг 2024 оны онцлох ажилдаа дурджээ.

Мөн тайланд дурдсанаар, төвбанкны Мөнгөний бодлогын хороо, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, шийдвэрийн дагуу 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгосон малчны зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг удаа 12 сар хүртэл сунгах боломж олгосноор нийт 1.2 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй 11.301 малчны зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Монголбанк 2024 оны зудын нөлөөгөөр малчдын санхүүд үзүүлэх нөлөө эрсдэлийг бууруулах мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монголбанк Засгийн газартай хамтран ажилласан болохыг мөн дурджээ.

“ОГЦРОХ АМАРХАН” жагсаалын өргөтгөсөн шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ
“ОГЦРОХ АМАРХАН” жагсаалын өргөтгөсөн шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ
 
О.Цогтгэрэл: Хамтарсан Засгийн газар анх байгуулагдах үеэсээ л буруу замаар явчихсан
О.Цогтгэрэл: Хамтарсан Засгийн газар анх байгуулагдах үеэсээ л буруу замаар явчихсан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!