Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИЛЭН ДАНС: “Food festival”, Унгар дахь “УБ хотын соёлын өдрүүд“ болон бусад өдөрлөгүүдийг зохион байгуулахад 1 тэрбум 37 сая төгрөгийг НИЙСЛЭЛЭЭС зарцуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд
Зургийг UBN.MN

Өнгөрсөн хугацаанд "Food festival", "Улаанбаатар хот - 2040" болон Унгар Улсад "Улаанбаатар хотын соёлын өдрүүд" зэрэг томоохон өдөрлөгүүдийг зохион байгуулсан.

Эдгээрээс "Food festival" болон хотын дарга Х.Нямбаатар Унгарт ажиллах үеэрээ зохион байгуулсан "Улаанбаатар хотын соёлын өдрүүд" үйл ажиллагаа нь багагүй шүүмжлэл дагуулсан билээ.

Тэгвэл "ШИЛЭН ДАНС"-ны мэдээллээс харахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үйл ажиллагаа, өдөрлөгүүдийн зардал болгож 1 тэрбум 37 сая 473 мянга 920 төгрөгийг дөрөв, тавдугаар сард нийслэлийн Аялал жуулчлалын газарт шилжүүлсэн байна. Тодруулбал,

-"УБ фүүд фестиваль" ОУ-ын хоолны өдөрлөгийн санхүүжилт - 418.4 сая төгрөг

-"Франц хотхон" арга хэмжээний зардал - 66.5 сая төгрөг

-А/53 захирамжийн санхүүжилт - 57.7 сая төгрөг

-БНХАУ, Солонгос Улсад үзэсгэлэнд оролцох зардал - 113.4 сая төгрөг

-УБ хотын аялал жуулчлалыг сурталчлан таниулах зардал - 157 сая төгрөг

-"Улаанбаатар хот - 2040" арга хэмжээний зардал - 28.8 сая төгрөг

-Унгар Улсад "УБ хотын соёлын өдрүүд" арга хэмжээ - 125.6 сая төгрөг

-УБ хотын аялал жуулчлалыг сурталчлан таниулах зардал - 69.7 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус шилжүүлсэн байна.

“ЗАВГҮЙ“ ТАЛБАЙН ХУВААРЬ: Тавдугаар сар дуустал “Миний мөрөөдлийн Улаанбаатар“ тэргүүтэй ТАВАН АРГА ХЭМЖЭЭ болно
“ЗАВГҮЙ“ ТАЛБАЙН ХУВААРЬ: Тавдугаар сар дуустал “Миний мөрөөдлийн Улаанбаатар“ тэргүүтэй ТАВАН АРГА ХЭМЖЭЭ болно
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.