26-55 насны иргэд инфляц 12.1 хувьд хүрнэ гэж төсөөлж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 32 секунд

Эдийн засгийн гол үзүүлэлтийн нэг хэрэглээний бараа үйлчилгээний индекс буюу инфляц улсын хэмжээнд 9.1 хувь, Улаанбаатарт 10.1 хувьтай байна. Хүн амынх нь 50 гаруй хувь амьдарч буй нийслэлд хөдөлмөрийн идэвхтэй насны иргэдийн дунд энэ оны хоёрдугаар улирлын эцэст инфляц 9.2 хувь, ирэх оны нэгдүгээр улирлын эцэст 12.1 хувьд хүрэх хүлээлттэй байна.

Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-15-ны өдрүүдэд Иргэдийн инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа”-ны мэдээллийг авч 1000 гаруй иргэнийг хамруулсан түүвэр судалгааны үр дүнд ийм дүн гарчээ. Судалгаанд 26-55 насныхан оролцсон байна. Төвбанкны зүгээс энэ онд инфляцыг 5 хувьд хүрэхээр тооцож байсан ч дээд хязгаараас давсан тул төсөөлөл өөрчлөгдөж +-2 нэгж хувийн интервалтай, 6 хувь орчимд, 2027 оноос 5 хувь орчимд тогтворжуулах зорилт тавиад байгаа юм. Хэдий инфляц 2 оронтой тоонд орсон ч энэ үзүүлэлт саарч оны эцэст 9.7 орчим хувьд хүрнэ гэж төвбанк тооцож буй. Ачир дээрээ төсвийн тэлэлт, үрэлгэн зардал, мега төслүүд импортоор дамжин инфляцыг хөөрөгдөх магадлал өндөр байгааг эдийн засагчид сануулсаар байна.

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар уралдана
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар уралдана
 
Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг арвижуулна
Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг арвижуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!