Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Телеграммын “Даалгавар биелүүлж, мөнгөө өсгөж аваарай“ гэх зараар холбогдож, мөнгөө залилуулсны улмаас амиа хорлохыг завджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Телеграмм аппликейшнээр дамжуулж бусдад мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт иргэн Б нь телеграмм аппликейшныг ашиглаж байх явцдаа "Даалгавар биелүүлж, мөнгөө өсгөж аваарай" гэх зар мэдээллийн дагуу холбогдож, бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсаны улмаас олон тооны эм уусан байна гэх мэдээлэл ирсэн байна. Иймд иргэдийг цахим орчинд гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд нэн даруй Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар руу холбогдохыг анхаарууллаа.

ШИЛЭН ДАНС: Төв талбайн ТОМ АСАРТ зохион байгуулсан “Food festival”, “Франц хотхон“ үйл ажиллагааны зардалд нийт 352.7 сая төгрөг зарцуулжээ
ШИЛЭН ДАНС: Төв талбайн ТОМ АСАРТ зохион байгуулсан “Food festival”, “Франц хотхон“ үйл ажиллагааны зардалд нийт 352.7 сая төгрөг зарцуулжээ
 
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.