Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд А.Төмөрийн талийгаач эхнэрийг эцсийн замд нь үджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн талийгаач эхнэрийг өнөөдөр эцсийн замд нь үджээ. Тэрээр энэ сарын 9-ний өдөр 17 давхраас унаж, харамсалтайгаар амиа алдсан юм. Энэ тухай ойрын хүрээллийнх нь нэгэн иргэн цахим хуудастаа ийн нийтэлсэн байна. "Өнөөдөр хайрт охиноо, хайрт дүүгээ, бас хайрт эгчээ эцсийн замд нь үдсэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Ямар ч хэцүү байсан ээж хүн 3 хүүхдээ, ялангуяа амь шигээ хайрлаж байсан бага хүүхдээ орхиод явна гэж байхгүй нь тодорхой. Тэгээд ч Элчин сайд нөхрийнх нь талаар баримтууд олноор гарч ирж байгаа учраас энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж, шударга ёс ялах болтугай гэж залбирч байна.

Дипломат алба хэмээх нэр хүндтэй албаны цаана нуугдаж, хэргээ замхаруулах гэж бгаа бол Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia, Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг сайд энэ асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг туслалцаа үзүүлж, энэ гэр бүлийн сэтгэлийн зовлон шаналлыг бага ч гэсэн хугасална гэж найдъя.

Найзуудаа, энэ постыг цааш нь шэйрлэж өгнө үү. Эрх дархтай хүмүүсийн өмнө энгийн ард иргэдийн эрдэнэт амь нас үнэгүйдэх ёсгүйг харуулцгаая!!!" гэжээ.

Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай
Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.