Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас залуучуудын хөгжлийг дэмжих зорилтот жилийн хүрээнд “CAREER FAIR-МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН НЭГДСЭН ФОРУМ”-ыг маргааш зохион байгуулах гэж байна.
Дүүргийн 1-20 дугаар хорооны 15-34 насны залуусын төлөөлөл оролцох энэхүү чуулганы үеэр хөдөлмөрийн зах зээлд эрэлтэй байгаа 10 мэргэжлийн талаар мэдээлэл хүргэн ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа зөвлөгөөг өгнө. Мөн орчин үеийн залуусын харилцаа-хандлага, хувь хүний хөгжлийн талаар салбартаа амжилттай ажиллаж буй хүмүүсийн туршлагыг хуваалцах зэрэг нэг дороос олон төрлийн чиглүүлэг мэдээллийг хүргэхээр төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллага энэхүү арга хэмжээнд оролцоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!