ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2422 тохиолдол бүртгэгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 20-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2422, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 404, гэрээр 350, эдгэрсэн 1668, Хавьтал 44,774 нас баралт 1 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

НББХ:  “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ
НББХ: “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ
 
ШУУРХАЙ: Эмийн үйлдвэрийн газрын асуудлаар Х.Нямбаатартай ШҮҮХДЭЛЦСЭН Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлахаар АТГ-ын алба хаагчид ажиллаж байна
ШУУРХАЙ: Эмийн үйлдвэрийн газрын асуудлаар Х.Нямбаатартай ШҮҮХДЭЛЦСЭН Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлахаар АТГ-ын алба хаагчид ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!