Хотын дарга Х.Нямбаатар урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулах тухай мэдээллээ. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн гадна тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувьтай байгаа юм байна.
4 блок бүхий 107 машины далд гарааш нь нэг чигийн хөдөлгөөнтэй, сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй байх аж. Мөн нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж бүрдүүлэх бөгөөд үүнээс гадна иргэд амарч, зугаалах талбай, дугуйн болон явган хүний зам, задгай театр, будант оргилуур байрлах юм байна.
Харин тохижилтын ажлын дараа үйлчилгээний барилга болон 4 дүгээр блокийн гараашийн ажлыг үргэлжлүүлэх бөгөөд тус барилгын ажил нь есдүгээр сард дуусах аж. Үйлчилгээний барилгын төмөр бетон хийцийн ажил дууссан ба одоогоор гадна, дотор өрлөгийн ажил үргэлжилж байна. Барилгын хувьд дотроо худалдаа эрхлэх талбай, жуулчдад зориулсан мэдээллийн төв зэрэг байх тухай хотын дарга мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!