Сүүлийн үед Сүхбаатарын талбайд ойр ойрхон хугацаанд төрөл бүрийн арга хэмжээ, өдөрлөгийг зохион байгуулж байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Тодруулбал, тавдугаар сар гарсаар Дугуйтай Улаанбаатар, Хуульчийн Про боно, Дулаан байшин болон "Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл" зэрэг өдөрлөгүүд зохион байгуулагдсан. Түүнчлэн өнгөрөгч тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд үндэсний Номын баяр болсон.
Харин тавдугаар сарын 14-нөөс эхлэн "Огцрох амархан" жагсаал болж буй. Эл жагсаалтай давхцуулж, яагаад гэнэт өдөрлөг, арга хэмжээг давхцуулан зохион байгуулсаар байна вэ гэдэгт иргэд шүүмжлэлтэй хандсан юм. Харин энэ асуудалд албаныхны зүгээс, төв талбайд зохион байгуулагдах өдөрлөг, арга хэмжээний төлөвлөгөө нь эртнээс хуваарьт орж батлагддаг бөгөөд ямар нэгэн байдлаар жагсаал цуглаантай холбоотойгоор гэнэтхэн зохион байгуулж байгаа зүйл байхгүй гэх тайлбарыг өгч байна.
Тэгвэл энэ сар дуусахад 10 хоног үлдээд байна. Энэ хугацаанд ч Сүхбаатарын талбай "завгүй" байх нь. Учир нь зургаадугаар сарын 1 хүртэл дараах таван арга хэмжээ төв талбайд болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!