ТОДРУУЛГА: Х.Баттулга өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамтаар АТГ-т 4 цаг мэдүүлэг өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр /2025.05.19/ АТГ-т мэдүүлэг өгсөн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Мэдүүлэг өгсөн нь үнэн. Өөрийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамтаар АТГ-т очиж, "Төгрөг нуурын орд" болон өөртэй нь холбогдох бусад асуудлуудын талаар дөрвөн цагийн турш мэдүүлэг өгөөд явсан" гэв.

Дашрамд дурдахад, Х.Баттулга нь "Төгрөг нуурын орд"-ыг гадаадын компаниудад 250 сая ам.доллароор зарсан гэх хэрэгт холбоотой баримтуудыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал АТГ-т хүргүүлсэн байдаг.

Мөн Х.Баттулга өөрийн цахим хуудаснаа "Төгрөг нуурын орд” миний мэдэлд байгаа эсэхийг тогтоож, олон нийтэд мэдээлэхийг хүсэж, цагдаагийн байгууллагад хандсан. Хэрэв миний эсвэл миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд “ Төгрөг нуурын орд”-ын лиценз байх аваас ямар ч эргэлзээгүйгээр, ямар ч болзолгүйгээр Монгол Улсын төрд, Үндэсний баялгийн санд бүрэн хүлээлгэн өгөх болно" гэдгээ мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн ажилгүй болбол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгч, нүүх зардлыг нь даах хуулийг ҮХЦ-д өгсөн ч цэц маргаан үүсгэхээс татгалзжээ
УИХ-ын гишүүн ажилгүй болбол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгч, нүүх зардлыг нь даах хуулийг ҮХЦ-д өгсөн ч цэц маргаан үүсгэхээс татгалзжээ
 
СЕХ: Сонгуулийн санал тоолох ХАР МАШИНЫ ашиглалтын хугацаа дууссан тул 3000 төхөөрөмж шинээр авах шаардлагатай
СЕХ: Сонгуулийн санал тоолох ХАР МАШИНЫ ашиглалтын хугацаа дууссан тул 3000 төхөөрөмж шинээр авах шаардлагатай
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!