
Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг 2025 оны Азийн Волейболын Холбооноос зохион байгуулж буй "Эмэгтэйчүүдийн Үндэстний Цомын аварга" шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Тус тэмцээн нь 2025 оны 6 дугаар сарын 7-с 2025 оны 6 дугаар сарын 14-ний хооронд Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдах бөгөөд Азийн волейболын холбооноос 11 улсын шигшээ баг энэ удаагийн тэмцээнд оролцох эрхээ авсан юм.
Тэмцээнд оролцох багууд:
• Вьетнам
• Казахстан
• Филиппин
• Австрали
• Энэтхэг
• Иран
• Индонез
• Хятад Тайвань
• Хонконг
• Монгол
• Шинэ Зеланд
Монгол Улсын волейболын эмэгтэй шигшэ багтаа амжилт хүсье.